Уян хатан чанар болон өнгөө алдаж гунадсан арьсыг сэргээж, чийгшүүлэх орцоор баяжуулсан серум.
Олон цагаар маск зүүдэг, агаарын бохирдол ихтэй хотод амьдардаг, ядарч сульддаг хэн бүхний арьсанд нэн чухал үйлчилгээ үзүүлэх энэхүү серум нь чаг мөөг (70%), сквален (5%), хохоба тос (2%), аденозин (0.04%), веган коллаген (5ppm), EGF болон FGF өсөлтийн факторуудтай маш баяжуулсан бүтээгдэхүүн юм.
Хус модны мөчир дээр ургадаг чаг мөөг нь бета-глюкан болон бусад тэжээлээр баялаг бөгөөд уг серумны 70%-ийг бүрдүүлдэг. Аденозин, веган коллаген болон 2 төрлийн өсөлтийн факторууд нь хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ. Харин сквален нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтыг багасгахын зэрэгцээ арьсыг гэрэлтүүлнэ. Хохоба тос нь энгийн тосон бүтэцгүй, арьсны өөрийн себумтай төстэй бүтэцтэй тул удаан хугацаандаа тослог ялгаруулалтыг багасдаг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.